“Номин Холдинг” ХХК хүүхдийн цэцэрлэг барьж байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

“Номин Холдинг” ХХК хүүхдийн цэцэрлэг барьж байгуулжээ

“Номин Холдинг” ХХК нь Төв аймгийн Баян суманд 65 ортой “Дэлбээ” Хүүхдийн цэцэрлэг барьж байгуулжээ

Монгол Улсад хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүндээр тусч байгаатай холбогдуулан “Номин Холдинг” ХХК , “Номин Констракшн” ХХК, болон “Эрдэнэт Хивс” ХХК-ууд хамтран Төв аймгийн Баян суманд  65 ортой хүүхдийн цэцэрлэг барьж техник, технологийн шинэ шийдэл бүхий энэхүү “Дэлбээ” хүүхдийн цэцэрлэгийг Төв аймгийн Баян сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Гонгорын Рэнцэн, Сүрэнгийн Сэлэгмаа хоёрын хүүхдүүд, тэдний үр сад “Номин Констракшн” ХХК-тай хамтран сумын иргэдийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө тус цэцэрлэгийг иж бүрнээр нь бэлэглэж байгаа юм.

Энэхүү барилга нь Хүүхдийн цэцэрлэгийн шинэ стандарт тогтоохуйц шилдэг бүтээн байгуулалт болсон байна.

Тус цэцэрлэгийн нээлтэнд БШУ-ны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Гантулга,  БШУ-ны барилга, захиалагчийн ажлын албаны дарга О.Мөнхбаяр нар хүрэлцэн ирж “Номин Констракшн” ХХК-д нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхэд, залуусын тоглож наадах тав тухтай хотхонууд, үлгэр жишээ орчин бүрдүүлж байгаад боловсролын байгууллагууд талархаж явдгаа илэрхийлэн “Боловсролд ээлтэй байгууллага”-аар шагнан урамшуулжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж