Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Сайн бүхний эхлэл – UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот ТВ-ийн төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж байна. Нийгэмд бухимдал үүсгэж байгаа асуудлыг, шийдлээ хүлээж байгаа ажлыг манлайлагч залуус хөндөн гаргаж, цаашлаад үр дүнд хүрэх эсээг бодит ажил хэрэг болгох юм. Тийм ч учраас шинэ үеийн залуусын нэгдлийг дэмжиж төрийн болон ТББ, хувийн хэвшлийнхэн төслийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой, түүнийгээ ч илэрхийлсээр байгаа гэнэ. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан гээд хөгжлийн төлөө бүхий л салбарт залуусын манлайллыг бий болгохоор Royal hdtv, Medee.mn, Ньюс агентлаг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж