Путин Донбассын байдлыг товхинуулах санал гаргалаа

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Путин Донбассын байдлыг товхинуулах санал гаргалаа

Владимир Путин

Фото: Алексей Никольский / РИА Новости

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин "Россия 24» телевизээр ярихдаа Донбассын байдлыг зохицуулах долоон заалттай төлөвлөгөөг танилцуулав.

 

“Нэгдүгээрт, зэвсэгт хүчин ба зэвсэглэсэн сайн дурын талууд Донецк, Луганскийн чиглэлийн давшилтийн идэвхтэй ажиллагаанаас татгалзах” гэсэн Путиний үгийг “Интерфакс” агентлаг дамжууллаа.

 

Хоёрдугаарт, Украины хүчнийхний  техникийг хотуудаас буудах боломжгүй зайд холдуулах.

 

Гуравт нь  гал зогсоох нөцлийг сахиулах олон улсын бодит, бүрэн хэмжээний хяналт шалгалтыг тогтоох.

 

Дөрөвдүгээрт, сөргөлдөөний бүсэд энгийн иргэд ба  хот суурины эсрэг нисэх хүчнийг үл хэрэглэх.

 

Тавд хүчээр саатуулагдсан хүмүүсийг ямар нэгэн нөхцөл шаардлагагүйгээр “бүгдийг бүгдээр” гэх томъёоллоор солилцох.

 

Зургаад нь дүрвэгсэд болон хүмүүнлэгийн тусламжийн коридорыг нээх.

 

Долоод нь Дайнд нэрвэгдсэн хот сууринуудад засварын бригадуудын замыг чөлөөлөн хангаж өгөх зэргийн саналуудыг Оросын ерөнхийлөгч тавьжээ.

 

В.Путн Киев ба Украины зүүн хэсгийн төлөөлөгч нар энэ сарын 5-ны уулзалтаар ярилцан тохиролцох боломжтой гэсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж