Олон төхөөрөмж, нэг keyboard

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Олон төхөөрөмж, нэг keyboard

Ухаалаг гар утас, таблет, лэптоп зэрэг олон төхөөрөмжтэй юу. Тэгвэл эдгээр төхөөрөмжин дундаа нэг л keyboard хэрэглэнэ гэвэл сайхан сонсогдож байна уу.

Logitech K480 нэртэй шинэ загварын keyboard нь Bluetooth-ээр нэгэн зэрэг гурван төхөөрөмжтэй холбогдох ба хялбар шилжин ажиллах боломжтой гэдгээрээ давуу талтай.

Өөр дээрээ гар утас болон таблетыг байрлуулах суурь хэлбэрийн ховилтой учир илүү нэмэлт суурь авах ч шаардлагагүй.

Бүх төхөөрөмжөө нэг дор байрлуулаад ганцхан keyboard ашиглан бүгд дээр нь ажиллах боломжтой юм байна.

Үнэ нь 50 ам.доллар ба энэ сардаа багтаан худалдаанд гарах аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж