Кей Нишикори хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Кей Нишикори хагас шигшээд шалгарлаа

Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Японы Кей Нишикори шалгарлаа. Тэмцээнд аравт эрэмбэлэгдэн тоглож буй Кей Нишикори пүрэв гаригт болсон тоглолтод Швейцарийн Стан Вавринкаг 6:3, 7:5, 7:6, 6:7, 6:4-ийн харьцаагар хожсон байна. Таван үе үргэлжилсэн тоглолт дөрвөн цаг 15 минут үргэлжилсэн бөгөөд Нишикори хагас шигшээд өрсөлдөх эхний эрхийг аваад байна.

Энэ оны “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлсэн Стан Вавринка тус тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглосон юм.

Азийн тэргүүн теннисчин, 25 настай Японы Кей Нишикорийн хувьд “Их дуулга” тэмцээний хамгийн оргил амжилтаа үзүүлээд байна. Тэрээр тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Сербийн Новак Жокович, наймд эрэмбэлэгдсэн Их Британы Энди Муррей нарын хэн хожсонтой нь шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно.

НЭМЭЛТ: 15:00 цаг.

Сербийн Новак Жокович, Их Британы Энди Муррей нарын тоглолтод 7:6, 6:7, 6:2, 6:4-ийн харьцаагаар Жокович ялалт байгуулжээ.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж