Жинс, өндөр өсгийт, бас сүүлийн үеийн загвартай дэгжин цамц.
Гламур сэтгүүл: Сүүлийн үеийн дэгжин гэдэг нь ?
Мэтт: Хар өнгөтэй цамц, футболка охидыг дэгжин бас хөөрхөн харагдуулдаг.
Гламур сэтгүүл: Ингээд л болоо юу?
Мэтт: Үнэнийг хэлэхэд анхаарал татах гэж хичээдэггүй охид хамгийн их анхаарал татдаг.
Мэтт Кэмпер, 24 настай
Задгай энгэртэй, V захтай цамц охидыг дур булаам харагдуулдаг. Гэхдээ хэтэрхий ил задгай биш. Гоо сайхан төрхөө бүгдийг нь харуулах гэж хичээх хэрэггүй. Зөвхөн сэтгэл хөдөлгөх төдий харуулахад л болно.
Спенсер Дерин, 36 настай
" Өөрийгөө хэн бэ гэдгийг мэддэг бүсгүйд эрчүүд дуртай. Тиймээс хувцсаа тохируулж өмссөн бүсгүй надад таалагддаг. Мэдээж би тэдний биеэ ил гаргасан хэсгүүдийг харах дуртай.
Лионел Клерк , 29 настай
Цайвар бас хөнгөн
" Зуны даашинзтай охидыг харахад таатай байдаг. Ялангуяа зөөлөн салхи сэвэлзэж байгаа үед сэтгэл бүр их хөдөлдөг. Цайвар өнгө тэдэнд их зохидог.
Маркус Эдмондс , 25 настай
"Бариу банзал өмссөн бүсгүй л хамгийн дур булаам харагддаг. Бусад нь сонин биш.”
Дэни , 20 настай
" Намхан ултай гутал өмссөн бүсгүй надад таалагддаг. Би өөрөө намхан болохоор өсгийтэй гутал өмссөн бүсгүйтэй уулзахаас эмээдэг.”
Себастиан , 24 настай
"Найз бүсгүй маань маш хөөрхөн болохоор түүнд миний анхаарлыг татахын тулд онцгой байх гэж хичээх шаардлага байдаггүй. Тэр хөл нүцгэн, футболктой байсан ч надад таалагддаг.
Майкл , 20 настай
" Банзал өмсчихөөд сайхан хөлөө түрийтэй гутлаар далдалж орхидог эмэгтэйчүүдийг би ойлгодоггүй. Хэрэв хүйтэн байсан бол даашинз өмсөх хэрэг юу байна?
Тони, 39 настай
"Би эмэгтэй хүний төрөлх гоо сайхныг нь харахыг хичээдэг. Нүүр будалт биш. Түүний жинхэнэ нүүр царай, нүдэнд нь гэрэлтэж байгаа ямар нэгэн зүйлийг олж харахыг хүсдэг.
Макс , 29 настай
Бэлтгэсэн Н.Энх