Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвгэрт байрлах Хорих 431 дугаар анги буюу Дарьтын хорих ангид ял эдлэж байсан Ө. Юмчинсүрэн өнгөрөгч баасан гаригт хорих ангиасаа оргосон. Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай эрэн сурвалжилж, энэ сарын 30-ны өдөр Туул голд живж нас барсныг олж тогтоожээ. Уг эрэн сурвалжлах ажиллагааг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн цагдаагийн ажилтнууд болон ШШГЕГ-ын тогтоол гүйцэтгэх газар, Харуул хамгаалалтын хэлтсийн ажилтнууд багтсан ажлын хэсэг хамтран гүйцэтгэсэн байна. Мөн Булган аймгийн цагдаагийн хэлтэс ч тус өдөр бэлэн байдалд ажиллажээ. Хүмүүжигч Ө.Юмчинсүрэн нь Завхан аймгийн харьяат бөгөөд хүн амь, хүчингийн хэрэг үйлдэн ял эдлэж байжээ. Тэрээр хорих ангийнхаа ногооны талбайд ажиллаж байгаад оргожээ.
Н.Бүжин