Нисэх-Яармагийн зам энэ сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Нисэх-Яармагийн зам энэ сард ашиглалтад орно

-Нисэх-Яармагийн замыг энэ сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.-
 
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа юм байна.
 
Замын нийт  уртад суурь хучилт, 9 км замд өнгө хучилт, 10 км замын хоёр хажуугаар явган хүний зам хийгээд байна. 2012 оноос он дамжин баригдаж байгаа энэхүү замыг 9 дүгээр сардаа багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм. Замын зорчих хэсгийн өргөн – 11.5*2=23 м, Явган хүний зам  4 м, Тусгаарлах зурвас 8 м, Замын нийт өргөн 46 м байх юм.  Хучилтын хийцийн хувьд асфальтобетон хучилт дээд үе – 4 см, доод суурь хучилт 5 см, буталсан чулуун суурь үе – 20 см, Хөлдөлтөөс хамгаалах үе – 45 см байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж