Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Лхагва гариг буюу есдүгээр сарын 3-ны өдрийн твиттер тоймыг хүргэж байна.

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийсэн юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хоёр улсын Засгийн газар болон холбогдох байгууллага хооронд дараахь баримт бичгүүдийг байгуулсан юм.

Тэрбээр айлчлалынхаа төгсгөлд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай үдийн зоог барьж, дараа нь Жуковын хөшөөнд цэцэг өргөж, түүний айлчлал өндөрлөсөн.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан  түүнийг угтах ёслол Чингисийн талбайд болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочноо угтан авсан юм. Энэ өдөр Путин төрийн дуулалаа сонсох агшинд тэрээр "нулимс дуслуулсан эсэх" нь өчигдрийн онцлох жиргээ байлаа.

 

Жиргээчдийн зарим мэдээллийг хүргэж байна.

Bolorsukh Bobo  В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын Алс Дорнодын асуудал хариуцсан тэргүүн шадар сайд Юрий Туртнев, Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, Хүрээлэн буй орчин экологийн сайд Сергей Донской, Хууль зүйн сайд Александр Коновалов, Барилга хот байгуулалтын сайд Михайль Мен, Эрчим хүчний сайд Александр Новак, Зам тээврийн сайд Максим Соколов нар багтаж байгаа юм байна.

 

MBA Orgil@OrgilBatkhuyag  Ю.Цэдэнбал даргыг 1967 онд Москвад айлчилж байхад тэр цаана байгаа хүү бол одоогийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байжээ.

 
Bolorchuluun @bodol_lodob  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Владимирийн ПУТИН гэж хүү бий. Тэрээр өдгөө цэцэрлэгийн ахлах ангид хүмүүжиж байна.
 

Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн баярын парадад Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оруулах талаар ярилцлаа./Ц.Элбэгдорж/

Түүний нэг адил Халхголд тэмцэж явсан түүхийн амьд гэрч, жинхэнэ баатрууд-ахмад дайчдадаа баярын мэнд хүргэе.

 

Batzorig Begzsuren@bbatzorig  Аль улсад төрвөл дээр вэ гэдэг индекс байна. Монгол сонголтод ороогүй бололтой.

 

tuulai@tuul_tuulai  Маматай бvсгvйчvvл минь бvсээ ингэж бvслэх нь байна шvv!

ЦАХИМ БОЛЖМОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж