Ногоон толгойд бэсрэг наадам олно

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Ногоон толгойд бэсрэг наадам олно

Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэг  үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойд зориулсан бэсрэг наадам  өнөөдөр болно. Нийслэлээс зүүн урагш байрлах төмөр замын Хонхор өртөөний  Ногоон толгойд болох уг наадам 10.00 цагаас Хязаалан насны морьдын уралдаанаар эхлэн, 13.00 цагаас Шүдлэн насны морьд уралдах аж. Мөн Үндэсний хүчит 128 бөхийн барилдаан болж, харваачид цэц мэргэнээ сорьж,  урлаг соёлын тоглолт сонирхуулна. Наадам маргаашийг хүртэл үргэлжилнэ.

М. Оюунжаргал                                                                                             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж