Андрей Стенин амь үрэгдсэнийг шинжилгээ тогтоов

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

Андрей Стенин амь үрэгдсэнийг шинжилгээ тогтоов

 Фото: ИТАР-ТАСС/Михаил Почуев

 

"Россия сегодня" Мэдээлийн медиа агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Андрей Стенин сарын өмнө Украинд амь үрэгдсэнийг шинжилгээгээр тогтоолоо гэж агентлагийн ерөнхий захирал Дмитрий Киселев мэдээлэв. Андрей редакцийн даалгавар биелүүлэхээр  машинд явж байгаад амиа алджээ.

 

"Донецкийн ойролцоох зам дээр машиныг нь буудан шатаасан байжээ. Цогцсонд хийсэн шинжилгээгээр машинд 33 настай гэрэл зургийн сурвалжлагч залуу явж байсныг тогтоосон гэнэ.

 

“Стенины талаар Украины талаас өгч байсан мэдээлэл нь бүгд худлаа” гэж Киселев хэлэв.  Түүнийг хэн нэгнээр солихгүй, террорын хэрэгт бутуугаж байсан” зэрэг нь худал болов.  Мэдэгдэлд өгүүлснээр Андрей , гэрлэж амжаагүй, хүүхэдгүй байжээ. Одоо түүнийг хүлээж байсан эх нь л үлджээ.

 

Ийнхүү Украинд амиа алдсан Оросын дөрөв дэх сэтгүүлч нь Андрей Стенин боллоо.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж