AP Photo/ Sergei Grits
Гелетей Оросын цөмийн зэвсгийг украинчуудад сануулав
Валерий Гелетей. Фото: Николай Лазаренко / РИА Новости
Орос тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй талаар Украины Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей Facebook дэх өөрийн хуудсанд бичжээ.
“Албаны бус сувгаар Оросын тал биднийг эсэргүүцлээ зогсоохгүй бол тактикийн цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сануулж байсан” хэмээн тэр бичсэн байна. Мөн Гелетей Украины зүүн хязгаарыг террористуудаас (сайн дурынхныг Киев ингэж нэрлэдэг) чөлөөлөх ажиллагаа дууссан гэж мэдэгдээд одоо Оросоос хамгаалах ажилд шилжинэ. Хэрэв оросууд туслаагүй бол Украины хүчнийхэн аравдугаар сарын эхээр Террорын эсрэг ажиллагааг дуусгах л байсан гэжээ.
“Зүүн хязгаарын ялалтын архитекторч гэгддэг Украины жанжин штабын дарга Виктор Муженког солихыг Гелетей эсэргүүцэж байгаа гэнэ. Өмнө нь ерөнхийлөгч Порошенко сүүлийн өдрүүдийн дүгнэлтээр хүчний удирдлагыг солино гэж хэлж байсан юм.
Киев цэргийн ажиллагааныхаа хүрээг өөрчилнө
Андрей Лысенко. Фото: Александр Максименко / РИА Новости
“Одоо бид байдал ямар байгааг ойлгож байгаа учраас Украины зүүн хязгаарын цэргийн үйл ажиллагааны зорилго чиглэлийг цаашид өөрчлөх болно. Мөн ойрын үед боловсон хүчний солилцооны асуудлыг шийднэ гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Лысенко мэдэгджээ.
Мөн энэ өдөр Украины ерөнхийлөгч Петр Порошенко парламентын фракцийн лидерүүдтэй уулзаад Зүүн хязгаарын хэрэг явдлаас болон Украинд дайны байдал тогтоохоос татгалзахаар шийдсэн байна.
ОХУ Агаарын довтолгооноос хамгаалах системээ шинэчлэнэ
Дөрвөн жилийн өмнө батлагдсан цэргийн номнолдоо Орос өөрчлөлт оруулна. Тэр нь НАТО-гийн тэлэлт, Агаарын довтолгооноос хамгаалах системийн асуудал болон Украины байдлаас үүдэлтэй ажээ.
Украинчууд картын мөнгөө зөвхөн гривнаар авна
"Украины нутаг дэвсгэрт цахим төлбөрийн картаар зөвхөн үндэсний валют гривнээр мөнгө авч болно” хэмээн Үндэсний банк нь мэдэгджээ. Үндэсний мөнгөний ханш унаж буйг ийм маягаар зогсоохоор шийджээ. Валютын хадгаламжтай хүн зөвхөн тус улсын мөнгөн тэмдэгтээр мөнгөө авч болох гэнэ. Энэ нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна.
НАТО-гийн генерал Киевыг зүүн хязгаарын дайнд ялагдсан гэв
НАТО-гийн нэрээ нууцалсан өндөр тушаалтан, генерал Украины армийг зүүн нутгийн дайнд ялагдаж, тэнд хяналтаа бараг алдсан хэмээн Германы сэтгүүлд ярьжээ.
AP Photo/ Sergei Grits
Луганск орчим хүчнийхний түшиц газрыг устгажээ
Сайн дурын өрмийн дайчин. Фото: Максим Блинов / РИА Новости
Луганск хотод довтлох хүчнийхний сүүлчийн түшиц газрыг устгасан тухай босогчид мэдээлж байна. Ширүүн тулалдааны явцад Веселая Гора сууринг чөлөөлөн хүчнийхний давшилтын сүүлчийн түшиц газрыг устган армийг ухраажээ. Энэ суурин нь хотын ойролцоох Северский Донец голын гармыг хянадаг чухал цэг юм. Сайн дурынхан Благодатное, Радчанский, Вахрушево, Еленовка, Малониколаевка сууринуудад хяналтаа тогтоосон байна.
Новоазовск хотыг буудаж байсан катер онгоцнуудыг сайн дурынхны их буу сөнөөсөн гэж мэдээлэв.
Дээд рад сүүлчийн хуралдаанаа хийлээ
Долоо дахь удаагийн Дээд радын сүүлчийн хуралдаан боллоо. Европын холбоотой эвсэх гэрээг баталгаажуулах, чөлөөт худалдааны бүс байгуулах зэрэг асуудлуудыг ярилцсанаар хаалтын хуралдаан дуусах юм.
Азаровын дансыг битүүмжлэв
Украины ерөнхий сайд асан Николай Азаровын хүүгийн дансыг Австри улс битүүмжилсэн байна. Мөн Украины бизнесмен Сергей Курченкогийн дансыг бат битүүмжилжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР