Владимир Путин, Петр Порошенко. Фото: Алексей Дружинин / РИА Новости
Украины зүүн хэсэгт буюу Донбасст бүрэн хэмжээгээр гал зогсоох шийдвэрийг Киев гаргалаа. Украины ерөнхийлөгч Петр Порошенко өнөөдөр /2014.09.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж тохироцлсон хэмээн Украины Ерөнхиилөгчийн хэвлэлийн алба мэдээллээ.
“Ярианы үр дүнд Донбасст гал зогсоох тухай тохиролцлоо. Энх тайван тогтооход тус дэм болох алхмуудыг харилцан ойлголцлоо” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков”Украины дайны болон хүмүүнлэгийн хямралтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Украины Ерөнхийлөгчтэй санал солилцлоо. Украины зүүн хязгаарт цус урсч байгааг нэн даруй зогсоох ёстойг төрийн тэргүүн нар зөвшөөрсөн” гэв.
“Владимир Путин, Петр Порошенко хоёр гал зогсоох талаар тохиролцоогүй учир нь Орос сөргөлдөгч тал биш учраас гал зогсоох талаар ярилцана гэсэн зүйл байхгүй. Харин гал зогсоох арга замын талаар тэдний санал олон зүйлээр нийлсэн” хэмээн Дмитрий Песков хэлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР