Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар хамтарсан мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Айлчлалын хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийж, чухал асуудлыг шийдвэрлэж чадлаа. Үүнд дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, гурван улсын харилцааны талаар санал солилцож өргөн ойлголцолд хүрлээ. Энэ удаагийн айлчлалын цаг шахуу ч өндөр агуулгатай болж байна. Хоёр улсын Засгийн газрын яамд хооронд болон аж ахуйн нэгжийн хооронд нийт 15 хэлэлцээр, проткол, санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд хоёр улсын иргэд Харилцан визгүй зорчих асуудлыг шийдлээ.
Улаанбаатар төмөр замын тээвэрлэлтийг тээвэрлэлтийг нэмэгдүүлэх , цахилгаанжуулах, хос болгох ажлыг 2020 онд дуусгана.
Хоёр орны худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэнэ, мөн урлаг соёл, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. “Талын зам” төслийн талаар ярилцлаа” хэмээсэн юм.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Энэ айлчлал Халхын голын 75 жилийн ойд зориулсан айлчлал” хэмээн тодотгоод авто техникийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодолтой байна гэлээ.Мөн хоёр улсын худалдаа тэнцвэргүй байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Үүнтэй холбоотойгоор уламжлалт бүтээгдэхүүний хязгаарлалтыг цуцлах хүсэлт тавьсныг хүлээн авахын төлөө хичээн ажиллах болно.
Монгол Улс Оросын талын мал эмнэлгийн болон эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Хүмүүнлэгийн асуудалд ихээхэн анхаарал тавилаа. Боловсрол, соёлын асуудал, иргэдийн харилцан зорчих асуудал юм.
НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг гол ажиллагаан дээр ОХУ хамтран ажиллах болно. Хэлэлцээр хоёр талын хооронд олон салбарт үр өгөөжтэй тусна” гэж ноён В.Путин хэллээ.
Г.НАРАН