Есөн настай сурагч Шумахерт зориулж ном бичжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

Есөн настай сурагч Шумахерт зориулж ном бичжээ

"Урагшаа, Михаэль!»

Фото: AFP PHOTO / FERRARI PRESS OFFICE

 

Британийн есөн настай сурагч Эйден Гормли ном зохиож, өөрийн шүтээн болсон Михаэль Шумахерт бэлэглэсэн тухай International Business Time мэдээлэв.

 

“Ферраригийн адал явдал” нэртэй ном зохиосон хүү автоконцернаас  брэндийг нь ашиглах зөвшөөрөл аван номоо хэвлүүлсэн байна.  Худалдаанаас олсон бүх орлогоо тэр буяны үйлст зориулахаар шийджээ. “Баян болоход нас минь хэтэрхий бага  байна” гэж хүү хэлсэн байв.

 

Хүүгийн бэлгэнд  нисгэгчийн эхнэр Коринна Шумахер ингэж хариу бичжээ. “Олон найрсаг  ерөөл, дэмжлэг авах маш таатай байна. “Манай Михаэль дайчин эр, тэр хэзээ ч бууж өгөхгүй”  хэмээн зургаан сарын турш комд байсан Шумахерийн эхнэр захидалдаа өгүүлжээ.

 

Формула-1 уралдааны дэлхийн долоон удаагийн аварга Шумахерийг өнгөрсөн зургадугаар сарын 16-нд  комоос нь гаргасан ба одоо тэрээр дуу чимээг сонч, хамаатнуудаа таньж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж