Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд ажлын айлчлал хийж буй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, манай ерөнхийлөгчийн хамт Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Тэрбээр өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 14.30 цагт Монголд ирсэн юм. Айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд 20-иод гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурах бөгөөд үүний дунд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих, хоёр улсын банк хооронд рубль, төгрөгийн своп хэлэлцээ хийх, “УБТЗ”-ын нууц гэрээг шинэчлэх, Хойд хөршөөр дамжин өнгөрөх транзит тээврийн асуудал зэргийг ярилцах юм.
Ж.ЭРХЭС