Ерөнхийлөгч В.Путинд хүндэтгэл үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч В.Путинд хүндэтгэл үзүүлж байна

 Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

 

 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан  түүнийг угтах ёслол Чингисийн талбайд болж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочноо угтан авлаа.

ОХУ-ын ерөнхийлөгч  В.Путин өнөөдөр 14.30 цагийн үед онцгой үүргийн нислэгээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн юм.  Тэрбээр гурав дахь удаагаа Монголд айлчилж буй нь энэ юм.

В.Путин нь 2000 онд ерөнхийлөгч байхдаа  Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа мөн айлчилж байсан.  Тэрбээр гурав дахь удаагаа Монголд хөл тавьж буй нь энэ бөгөөд  айлчлалынх нь  үеэр хоёр улсын хооронд 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Тодруулбал, хоёр улсын хооронд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээс гадна  УБТЗ-ын нууц  гэрээг шинэчлэх асуудал сөхөгдөх бол рубль, төгрөгийн своп хэлэлцээр байгуулна гэсэн мэдээлэл байна.  Тэрбээр  Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд Жуковын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчидтай хамт зоог барихаар төлөвлөж байна.  Хугас өдрийн төлөвлөгөөтэйгөөр Монголд хийж буй В.Путины ажлын айлчлал төрийн айлчлалын хэмжээнд үнэлэгдэж байгааг албаны хүмүүс онцолж байна.

Ж.ЭРХЭС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж