Налайхын “миша” гэгддэг Б.Батцэцэг бэртлийн улмаас дахин зодоглох боломжгүй болчихоод байгаа билээ. Түүний хувьд Залуучуудын олимпийн аварга, ДАШТ-ний хүрэл медальт, Азийн аваргын мөнгө, хүрэл, улсын дөрвөн удаагийн аварга гэх бахдам амжилтуудыг үзүүлсэн нэгэн юм.
Харамсалтай нь амжилтаа ид ахиулах үедээ буюу 22-хон насандаа хүнд бэртлийн улмаас дахин барилдах боломжгүй болсон байна. Харин Налайх дүүргийн сайхан сэтгэлт залуус “Миша”-д туслах сайн үйлсийн аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд цугласан мөнгийг түүний эмчилгээний зардалд нэмэрлэж, удахгүй дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдийн дэвжээнд дахин найзыгаа зодоглохыг харахаар сэтгэл нэгдсэн аж.
Дашрамд дурьдахад, Б.Батцэцэг дүүргийнхээ 109 дүгээр дунд сургуульд багшлахаар болсон байна.
Эх сурвалж: www.mminfo.mn