
Тухайлбал, Хувьцаа авах эрхийг “Аж ахуй нэгжүүдэд” олгоно гэснийг “Хуулийн этгээд” болгон өөрчилсөн байна. Энэ нь хамрах хүрээг хэт өргөтгөж, тамга тэмдэгтэй, хэдэн мянган төрийн бус байгууллагууд хувь хэмжээгээ авна хэмээн орж ирнэ хэмээн шүүмжилллээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Энэ тогтоол Ашигт малтмалын тухай хуулийн дөрвөн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлэн Операторын гэрээ, Хөрөнгө Оруулалтын гэрээг тус тусад нь хэлэлцэх хэрэгтэй. Техник эдийн засгийн үндэслэл, орд газрын нөөцийг байнгын хороогоор хэлэлцэсний дараа тогтоолыг хэлэлцэх шаардлагатай хэмээв.
Ингээд ойлголтын зөрүү, зарчмын байр суурийг дахин хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж Ажлын хэсгийг дахин нэг хуралдуулья гэсэн горимын санал гаргасан боловч дэмжигдсэнгүй.
Иймд Ардчилсан нам асуудлыг хойшлуулах эцсийн арга болох завсарлага авснаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Б.Энхмандах
www.Freecall.mn 2010-07-02 202.170.67.217
Hizgaargui yarih erh chelee
95128870 2010-07-02 180.235.172.94
Hulbumbugiin DAShT-2010 iin Greece Spain Mexico Japan Korea Brasil Argentina Germany Italy Ghana Portugal France Cameroon England Netherlands-iin undesnii shigsheen umsgul Croatia Russia-iin umsguluud bolon World CUP-iin JABULANI alban yosnii bumbug hudaldaalj baina UTAS 95128870 96018288