Microsoft корпораци өнгөрөгч дөрөвдүгээр сард KIN One болон KIN Two загварын хоёр смартфөүнээ зах зээлд гаргаж буй тухайгаа мэдэгдэж байлаа. Өсвөр болон коллежийн насныханд зориулсан эдгээр ухаалаг гар утас харамсалтай нь олны сонирхлыг татаж чадсангүй бололтой. Бүтэн хоёр сарын хугацаа өнгөрөөд байхад KIN загварын гар утасны борлуулалт туйлын муу байгаа учир Microsoft эдгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээс бүрмөсөн хасахаар шийдсэн байна. Энэ талаар Microsoft “Бид төлөвлөсний дагуу энэ намраас KIN гар утсаа Европт гаргахгүй, харин үүний оронд Windows Phone 7-д анхаарлаа хандуулахаар шийдсэн” гэжээ.
С.Цэлмэг
С.Цэлмэг