“Оюутолгой”-н ТУЗ хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.02-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н ТУЗ хуралдлаа

“Оюутолгой”-н ТУЗ өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр гүний уурхайн санхүүжилтийн асуудлыг ярилцсан байна. Далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум доллар шаардагдаж байгаа бөгөөд уг хөрөнгийг дэлхийн арилжааны 15 банкнаас авахаар болсон бөгөөд энэ есдүгээр сарын 30-наас өмнө зээлийн асуудал шийдэгдэх гэнэ.  “Рио Тинто” компани далд уурхайн ТЭЗҮ-ийг өнгөрсөн зургадугаар сарын 31-нээс өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж байсан ч хойшлуулсан талаар “Оюутолгой”-н ТУЗ-ын гишүүн “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Д.Ганболд хэлж байгаа.

“Оюутолгой”-н ТУЗын хурлаар мөн татварын маргаантай асуудлын талаар ярилцсан гэх мэдээлэл байна.

 М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж