Чөлөөтийнхөн Ташкентийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2014.09.02-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Ташкентийг зорилоо

Өнгөрсөн долоо хоногт спорт сонирхогчид жүдо бөхөөр амьсгалсан. Тэгвэл энэ сарын 8-наас чөлөөт бөхийг сонгох нь. Учир нь, Узбекстаны Ташкент хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа юм. Тус тэмцээнд оролцох эрэгтэйчүүд өчигдөр хилийн дээс алхлаа. Тэд Ташкент хотод долоо хоног хамтарсан бэлтгэлд оролцоод тэмцээнд оролцох юм. Харин эмэгтэйчүүд энэ сарын 5-нд эх орноосоо мордох ажээ.

Дашрамд дурдхад, Монголын чөлөөт бөхийн шигшээ багийнхан энэ жилийн ДАШТ-д Японы “Асикс” фирмийн хувцсаар жигдэрсэн бөгөөд өнгөрсөн ням гаригт тамирчдад иж бүрэн хувцас, хэрэглэл гардуулан өглөө.

 

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН"

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж