Дээд зиндаанд Монголын 13 сүмоч барилдана

Хуучирсан мэдээ: 2014.09.02-нд нийтлэгдсэн

Дээд зиндаанд Монголын 13 сүмоч барилдана

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын башёгийн банзүкэг албан ёсоор зарлалаа. 2014 оны тав дахь башёд гурван ёкозүна, гурван озэки цолтон барилдаж буйгаараа онцлогтой. Гоэйдо долдугаар сарын башёд үзүүлсэн амжилтаараа озэки цолтнуудын эгнээнд багтсан. Тэгвэл есдүгээр сард Монголын 26 бөх мэргэжлийн сүмод зодоглоно. Үүнээс 13 нь дээд зиндаад барилдах юм. Энэ нь манай сүмочдын үзүүлсэн хамгийн дээд амжилт билээ. Өмнө нь макүүчи буюу дээд зиндаад Монголын 13 сүмоч барилдсан тохиолдол үгүй. Мэдээж их аварга Хакүхо сүмочдоо манлайлж байгаа бол араас нь ёкозүна Харүмафүжи, Какирюү нар удаалж байна. Тэрүнофүжи анх удаа маэгашира цолтнуудыг тэргүүлэн барилдахаар болов. Тэрээр зүүний тэргүүнд эрэмбэлэгджээ. Мөн Ичиножо анх удаа макүүчид дэвшин маэгаширагийн аравдугаарт эрэмбэтэй байна. Дээрх бөхчүүд дээр хашир Кёкүтэнхо, Токитэнкү, Кагамио, Кёкүшюхо, Азүмарюү, Такаинова, Араваши, Тамаваши нар макүүчид хүч үзнэ. Харин жюүрёод Шотэнрү, Асасэкирюү, Сэншо нараас гадна Сакигакэ Баттүшиг анх удаа жюүрёод дэвшин барилдах нь. Мэргэжлийн сүмо бөхийн башё энэ сарын 14-нд эхэлнэ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж