
Тууварчдыг энэ удаад 22-ын товчоо, Эмээлтээс дотогш оруулахгүй хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хориг тавьсан тул хонины наймаа тааруу байгаа гэж малчид хэлж байлаа. Төлөг 85 мянга, нас гүйцсэн эр хонь 100-120 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа гэнэ. Энэ нь өнгөрсөн оны өдий үеийнхээс арай ахисан үнэ аж. Ихэнх аймаг зудтай өвөлжсөн, Дорнодод шүлхий гарсан тул зуд турхан гайгүй өнгөрсөн Булган аймаг, Завханы наад талын сумдаас тууварчид ирж байгаа юм байна.
Д.ОЮУН