Christina Aguilera “гүзээлзгэнэ” болов

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Christina Aguilera “гүзээлзгэнэ” болов


Өнгөрсөн сарын 8-нд “Bionic” нэртэй цомгоо гаргасан шаргал үст поп дива Christina Aguilera нэлээд хэдэн жилийн дараа үсний өнгөө өөрчилж, дүр төрхөө “шинэчлэв”. Хэдэн жилийн өмнө үсээ хараар будаж байсан ч удалгүй буцаад шаргал болж байсан дуучин бүсгүй энэ удаад strawberry blonde буюу ягаан туяатай шаргал өнгийг сонгожээ. Түүний энэ шинэ дүр төрхийг “Bionic” цомогт нь орсон “You lost me” дууных нь клипнээс харж болно. Уг клип дөнгөж цацагдаж эхлээд байгаа юм. 29 настай дуучин бүсгүй сүүлд өгсөн ярилцлагадаа “Яг энэ мөчид Bionic цомог миний нялх хүүхэд л гэсэн үг. Яваандаа би дахиад хүүхэд төрүүлж гэр бүлээ тэлэх бодолтой байгаа. Гэхдээ яг одоо бол Bionic цомог болон миний тоглож байгаа Burlesque кино хоёр миний хүүхдүүд болоод байна” гэж ярьжээ.
Өчигдөрхөн түүний алдарт дуучин Cher-тэй хамтран тоглож буй “Burlesque” киноны анхны фото промоушнууд цацагдсан юм. Энэхүү кино 11 дүгээр сарын 24-нд нээлтээ хийнэ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж