
Энэ ажиллагаанд АНУ-ын 11 муж болон Нидерландад 100 гаруй хуулийн байгууллагын ажилтнууд оролцсон бөгөөд Нью-Жерси, Нью-Йорк, Умард Каролина, Вашингтон зэрэг мужид нэгжлэг хийх зөвшөөрөл өгсөн байжээ. Мөрдөн шалгаж, хаасан вэбсайтууд “Knight and Day”, “Jonah Hex”, “Prince of Persia: the sands of Time” зэрэг одоо АНУ-ын кинотеатруудад гаргаж байгаа кинонуудыг үзүүлж байжээ. АНУ-ын Засгийн газраас хаасан вэбсайтууд дээр анхааруулга тавьсан байгаа бөгөөд “хэрвээ хууль бус вэб сайт нээгдэх юм бол бид очих болно. Хэрвээ гэмт хэрэгтнүүд хилийн чанадруу очих юм бол бид хойноос нь дагаж очих болно” гэж хуулийн байгууллагын ажилтнууд ярьж байна. “Энэ бол ганц өдөр шийдвэрлээд зогсоочих асуудал биш. Гэсэн хэдий ч хамтын үйл ажиллагааны хүрээнд тодорхой дэвшил гарах нь ойлгомжтой” гэж албаны хүмүүс хэлж байна. Түүнчлэн хууль бус вэбсайт ажиллуулдаг хүмүүсийн эсрэг хуулийн арга хэмжээ авч, хариуцлагыг өндөржүүлэх болно гэж “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Т.Бадрах