Даваа гариг буюу есдүгээр сарын 1-ний өдрийн твиттэр тоймыг хүргэж байна.
Сүүлийн 10 гаруй жилд элэгний өвчнүүд, хатуурал, өвчлөл нэмэгдэж байна. Монгол улс элэгний хорт хавдраар тэргүүн байранд явж байна. Ядаж өөрөөсөө шалтгаалах хорыг бүү хэрэглэ. Алкоголыг тохируулж бага хэрэглэ. Халтлаа, согтотлоо битгий уу. Элэгний В, С вирустэй хүмүүс бол дусал ч алкогол ууж болохгуй, уувал элэгний хатуурал хавдар хоёр хэдхэн жилийн дараа л нүүрлэнэ. Хатагин Батчулууны Гэрэлт-од
Наранзун Бадрууган @naranzun Бид нар ходоодны хорт хавдраар дэлхийд 2-т орчиж. 1-т Солонгос. Бас л 2-т. Харин элгээр 1-т орсон байна даа.. За бидний элэг бол авах юмгүй болсон байна дөө …дэлхийд элэгний хорт хавдраар 1-т оржээ…хэрэг алга..
Baasan @Baasan777 Эмгэнэлтэй харамсмаар зүйл шүү дээ.
Erdenebat @Erka2013a Аймаар юм. Элгэ, ходоодоор явчих юм байна доо….
bold @sokolmon архи хэтрүүлэх тэгээд буруу хооллолт алж байгаа юмдаа.
сэтгүүлч, зохиолч @Byambasaikhanj Согтуу тоо. Нийслэлчүүд 1990 онд 3.7 сая литр, 2000 онд 3.2 с/л, 2008 онд 19.9 с/л, өнгөрөгч 2013 онд 21.5 сая литр архи, дарс хэрэглэжээ.
Монгол улсад шинээр орж ирэх гэж байгаа хепатит С вирүсийн эсрэг Софосбувир орсон эмчилгээтэй холбоотой Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас гаргасан удирдамжийг товчлон хүргэж байна. Зѳв мэдээлэл аваарай!
Газрын самрын ач тус:
1. Хоолны дуршлыг сайжруулна. Газрын самар өег тул цадах мэдрэмжийг хурдан төрүүлдэг, удаан хугацаанд цатгалан байлгадаг. Америкийн Пурдуе Их Сургуулийн хүнс шим тэжээлийн мэргэжлийн профессор, доктор Матус хэлэхдээ, "Газрын самар идэхэд үүсдэг цадах мэдрэмж нь түүний өөх том, ширхэглэг эд болон уураг агуулдагаас биш харин эдгээр зүйлийн харилцан нөлөөллөөс бий болдог юм" гэжээ.
2. Давсны хэмжээг бууруулахад тустай. Давслаг амттай газрын самарт агуулах давс нь адил хэмжээний талх, жигнэмгээс ч бага байдаг. Давслаг амттай газрын самар нь таны давслаг зүйл идэх дуршлыг хангах бөгөөд хэт их давс хэрэглэхээс сэргийлэхэд тустай юм.
3. Цусны чихрийг тогтворжуулна. Судалгаанд харуулснаар, хүмүүс өдөр тутмын хоолондоо махны оронд газрын самрыг орлуулж идвэл чихрийн шижин өвчинд нэрвэгдэх эрсдэл нь 21% буурдаг ажээ. Газрын самар нь хүний бие дэх нүүрс усны нэгдлийн хэмжээг бууруулдаг. Хэрэв өглөө бага хэмжээний газрын самар идвэл цусны чихрийн хэмжээ өдрийн турш өндөр биш байх болно.
4. Зүрхийг эрүүл байлгадаг. "Шим тэжээлийн онол" сэтгүүлд тэмдэглэхдээ, байнга газрын самар иддэг хүн зүрхний титэм судасны өвчинд нэрвэгдэх эрсдэл 35% буурдаг гэсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар, газрын самар дахь өөхний хүчил нь өөр бүрэлдэхүүнтэйгээ харилцан үйлчилж, муу холестринийг бууруулдаг учраас зүрхний эрүүл байдалд сайнаар нөлөөлдөг юм байна.
5.Бүдүүн гэдэсний хорт хавдарт нэрвэгдэх эрсдэлийг багасгана. Судалгаанд харуулснаар, долоо хоногт доод тал нь хоёр удаа газрын самар иддэг эмэгтэйчүүдийн бүдүүн гэдэсний хорт хавдарт нэрвэгдэх эрсдэл 58% буурдаг бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд 27% буурдаг байна. Шинжлэх ухаанд, энэ нь газрын самарт агуулагдах фолийн хүчил болон хорт хавдрын эсрэг бусад амин дэмийн үр нөлөө гэдгийг баталжээ. Уг нь САМРЫН АЧ ТУС МАШ ИХ ЮМ. Харин иргэд үүнийг зөв хэрэглэж байна уу.
Энэ жил хөдөөгийн 80 мянга гаруй оюутан нийслэлийн түр оршин суугч болж байгаа ажээ. Нийслэлийн түр оршин суугчид ирэхтэй зэрэгцээд хотын соёлын асуудлууд ч багагүй хөндөгддөг. Тохижилт үйлчилгээний ажилтан талаар нэг цацагдсан самрын ясыг цэвэрлэж байгааг харсан хэрнээ хажууханд зогсох хоёр охин цөмсөн самрынхаа ясыг сархийтэл цацах. Хажууханд нь хогийн сав байсаар байтал хогоо хамаагүй цацаж байгаа тэдгээр охидод эмзэглэж, эмээж, ичиж байгаа шинж алга. Үе, үе тасхийтэл инээд алдах тэд самраа цөмөөд л ясыг нь цацаад л. Ийм дүр зураг нийслэлд өдөр бий. Гэхдээ бид зөв хэрэглэж чадвал самар эрүүл мэндэд маш сайн аж.
yanjinlham @Yanjmaa37 Самар зардаг эгч "Хот гоё болоод байна шүү. Миний дүү самрын ясаа хийх гялгар уут аваарай" гэв. Хүн бүрийн ухамсар хотыг маань хөгжүүлнэ дээ.
ЗАРИМ ЖИРГЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА.
Badamdorj .J. Mongol @bmongol Машины сигналын дууг намуухан болгодог арга байж л байгаа. Тэгэхгүй бол энэ хэдэн ууртай жолооч нарын сигнаалд хотын дуу чимээ бүүр ихсэх.
Батбаяр © @BaagiiJr Жолооч нараа! Бага насны хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явж байгааг санан хурдаа тохируулж, явган зорчигчдодоо хүндэтгэлтэй хандана уу.
Арилжаа судлаач @odbayare Путин дөрвөн жилийн өмнө Украинд "Танайд манай Орос хүмүүс их байдаг" гэж хэлж байж. Дөнгөж сая Казахтсанд бас ингэж хэлээдэхлээ.
Uyanga @uyanga_jpn Твитэд бие биенээ хардах илvvшд.. Хэн юугаа бичнэ үү, хэнтэйгээ мэншднvv хамаачгvvшд… Твит бол твит!!!
Ч. Гомбо @chgombo Caйн найзууд яг сайхан таарсан левчик шиг тvшигтэй бас зvрхэнд ойрхон байдаг гэнэдээ…
Э.Бямбацэрэн @ebmbe Атууснууд өнөөдөр овоо шүү, зорчигчидоо айвуу тайван суулгаад л.
Э.Бямбацэрэн @ebmbe Кондукторууд нэлээд цангасан болтой бтлеь өгөхгүй л байна. Өрөвдөөд нэхсэнгүй.
Бурхан А. Баярхүү @bayarkuu Жүдогийн холбооны санхүүжилт яаж бүрддэгийг мэдэх үү? Дийлэнх хэсэг нь Дорнын говиос гардаг шт, юун Женко? Тэгэхээр медаль хэний гавъяа вэ?
L.Jargalsaikhan @Jargalsaikhan_l British School of Ulaanbaatar” сургуулийн төлбөр1-6-р ангийн14.970 ам.$, 6-с дээш ангийн төлбөр нь 16.680 ам.$ гэнэ. Дээд сургуулийн дөрвөн жилийн 7мян$.
Батбаяр © @BaagiiJr Э.Бат-Үүл ЗТ-ийн сайдад "Дугаарыг өгдөг журмаар нь, өгөх ёстой газар нь өгөг. Дугаарын наймаагаа боль" гэсэн байна #дугаарыннаймаа
Хуучин хүү @Sodgerel_U #Анхааруулга Орон нутгийн иргэдийг царай зүс, хэл ам, гарал угсаагаар хэлж байгаа хүмүүс Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-г зөрчиж байгаа!!!
ЗАРИМ ФОТО МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Б.Мөнхцэлмэг @b_munkhtselmeg Ажаа гэгээн өвчтэй хүүхдүүдийг эдгээсэй гээд "маань" уншаад яваад өгчиж болох бсан. Гэвч тэр бодит буян хийж үлгэр жишээ үзүүлсэн.
ПОЛИТЭКОНОМ @dn_tugsuu Дэлхийн аварга Г.Болдбаатар ОХУ-д дурсгалын мод суулгав.
SoloMiDo @SoLoMiDo Protected Tweets Өнөөдөр хүүхэдтэй хүмүүс нь ажилдаа хоцорсон өдөр байлаа шүү.
Enkhbayar @Enkhbayar_tweet Хөгшин ээж минь шүдгүй Хөөрхөн дүү минь шүдгүй Хоёр шүдгүйн хооронд Хорвоо багтах зай бий #гэнээ Ц Зоригтсайхан
Urtnasan @urtaaaa 1940-иэд он:Яармагийн дэнж дээр анх бокс гээд спортыг ард олонд сурталчилж байгаа нь. Төд удалгүй спортыг хориглосон.
Ataraa @Atar_aa Энэ Ичиножо цахилгаан шатаар өгсөж яваам шиг зиндаа ахиж байнаа.
Н.Ганбямба @nganbyamba Энэ жил Татвар төлөгчдөөс 6триллионы орлого олно. Vvнээс 5,3трилион.тег: Урсгал, захиргааны зардал. ДАРГА НАРЫН зарлага
Ulana_Цэеэ_Mongol @Ulana_Tseye_Mgl Австралийн паспортны чипс голын зузаан хуудсанд харагдахааргүй байхад, Английнх био пэйжний арын хуудсанд ил байгаа нь.
Амарсайхан Хар ирвэс @AmarsaihanBody Хорт хавдарыг даван туулж өөрийгөө ингэж өөрчилж чадсан залуу. Олон залуусд урам өгөх байх. RT
Samandar Tsogtbayar @satso999 Хамгийн сайн сахарын хэмжээг буулгадаг бодис нь кофенд байдаг хлорогены төрлийн хүчлүүд гэдгийг эрдэмтэд нотложээ. Уугаад байж дээ
Самые смешные шутки @nextjoke Йогурт, персик и яблоко
УХААЛАГ ASSA.MN @tuvshinassamn 9 сарын 1-нд зориулав.
Бид өөрсдөөсөө л,,,, @Munkh_orgil_ Жаахан ч гэсэн тайвширал эдэлцгээе.
ЦАХИМ БОЛЖМОР