Э.Бадар-Ууган хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган хүрэл медаль хүртлээ

Казахстаны нийслэл Астана хотноо зохиогдож буй ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийн нэрэмжит олон улсын боксын тэмцээнд оролцож буй олимпийн аварга Э.Бадар-Ууган Туркменистан, Казахстаны тамирчдыг ялснаар хүрэл медалийн болзол хангасан талаар бид мэдээлсэн билээ. Олимпийн наадмаас хойш анх удаагаа рингэнд гарч буй манай тамирчин өчигдөр медалийн өнгө хувиргах тулаанаа ОХУ-ын Флиянский Дмитрийтэй хийж, оноогоор ялагдсанаар хүрэл медаль хүртсэн байна.

Харин өнөөдөр дэлхийн аварга П.Сэрдамба нар мөнгөн медалийн төлөө Астанагийн рингэнд гарч тулалдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж