Волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт.
Фото: Czarek Sokolowski / AP
Польшид гараагаа эхэлсэн волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий нээлтийн тоглолт дээр тэмцээний эзэн баг Сербийн багийг буулган авлаа.
Варшав хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 62 мянган үзэгчид ирсэн нь волейболын түүхэнд хамгийн олон үзэгч тоглолтыг үзсэн дээд амжилтыг тогтоов. Польшууд дэмжигчдийнхээ урмыг хугалалгүйгээр 3-0 (25:19, 25:18, 25:18). харьцаатайгаар Сербийн багийг хожлоо.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР