Заан пологийн тэмцээн болжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Фото: Jack Kurtz / ZUMA Press / Corbis / All Over Press

 

31.08.2014. Таиланд. Зааны пологийн цомын төлөөх тэмцээн Бангкок хотоос холгүй байдаг "VR Sports Club"-ын талбайд наймдугаар сарын 28-31-нд боллоо. Жил бүр зохион байгуулдаг энэ тэмцээн 13 дахь удаа зохиогдож байгаа ба бүх орлого нь Тайландын зэрлэг заануудыг хамгаалах, арчлах буяны үйлсэд зориулагддаг байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн орлогоор Крабид зааны эмнэлэг байгуулжээ. Энэ жилийн тэмцээнээс 750 000 ам.доллар олсныг улс орныхоо янз бүрийн төсөлд зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Тухайлбал, зааны нүүдлийн ердийн орчин бий болгохоор 4000 мод тарихаар болжээ.

 

Энэ жилийн тэмцээнд 50 заан оролцсон гудамжны гэх эдгээр заануудыг амарч, хэвтэх зав өгөлгүйгээр өдрийн 10 цагийн турш ажиллуулан,  жуулчдыг зугаацуулдаг байна.

 

Зааны пологийн талбай 80 метрийн урт, 40 метрийн өргөн байдаг ба багууд тус бүр гурван заантайгаар тоглолтод оролцдог юм.  Нэг заан дээр хоёр хүн суух бөгөөд нэг нь бөмбөг хөөх, нөгөө нь зааныг залах үүрэг гүйцэтгэнэ. Зааны поло гэх энэхүү спорт тоглоом 1982 онд Балбад анх үүссэн бол заан оролцуулсан тоглоомын түүх ХХ зууны эхнээс хөгжжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж