Шарапова өрсөлдөөнөөс хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Шарапова өрсөлдөөнөөс хасагдлаа

134 дэх удаагийн Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн өрсөлдөөнөөс ОХУ-ын Мария Шарапова хасагдлаа. Тэмцээнд тавд эрэмбэлэгдсэн Мария Шарапова, аравт эрэмбэтэй Данийн Каролине Возняцки нар дөрөвдүгээр тойрогт оноолт таараад байсан. Энэхүү тоглолт ням гаригт болж, гурван үе үргэлжилсэн тоглолтод 6:4, 2:6, 6:2-ийн харьцаагаар Возняцкигийн ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа. 2009 оны "Америкийн нээлттэй тэмцээн"-ий финалд шалгарч байсан Возняцки хагас шигшээд шалгарах эрхийн төлөө 13-т эрэмбэлэгдсэн Италийн Сара Эрринатай тоглоно.

Мөн энэ өдөр Мария Шараповагаас гадна Сербийн Елена Янкович(9), Чехийн Сафаров (14) нарын шилдэг теннисчид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.

2006 оны "Америкийн нээлттэй тэмцээн"-ий аварга Мария Шарапова энэ оны "Францын нээлттэй тэмцээн"-д түрүүлээд байгаа бөгөөд тэрээр "Уимблдон", "US OPEN" тэмцээнийг дөрөвдүгээр тойргоос өндөрлүүллээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж