Kia Motors нэг тэрбумаар үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Kia Motors нэг тэрбумаар үйлдвэр байгуулна

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Kia Motors” компани хамгийн анхны гадаад дахь салбар үйлдвэрээ Мексик улсад байгуулахаар болсон байна. Үйлдвэр байгуулах ажилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Энэхүү шинээр байгуулахаар болсон үйлдвэр нь жилд 300 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх ба үйлдвэрийн барилгын ажил 2016 оны эхний хагаст дуусах юм байна.

“Kia Motors” компанийн Гүйцэтгэх захирал Lee Hyoung-Keun  “Шинээр байгуулах үйлдвэр нь Мексикт ажлын байр шинээр бий болгож, АНУ-ын хөрш Мексикт үйлдвэрлэл явуулснаар АНУ руу нийлүүлэх автомашины тоогоо нэмэгдүүлэх боломжтой болно” гэжээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж