Агаар дахь аэрозолын найрлагыг судалжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Агаар дахь аэрозолын найрлагыг судалжээ

Агаар мандлын дээд давхаргын туршилт, судалгааг амжилттай хэрэгжүүллээ

Монгол улсын Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Япон улсын Фукуока Их Сургууль, Куйшю Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг агаар мандлын дээд давхаргын агаар дахь аэрозолын найрлагыг тодорхойлох туршилт, судалгааг  явуулжээ. Судалгааг энэ наймдугаар сарын 10-20-ны өдрүүдэд Горхи-Тэрэлж дэхь ШУТИС-ийн туршилт судалгааны талбайд амжилттай хэрэгжүүлсэн байна.

Судалгааны баг Горхи-Тэрэлжийн орчимд газрын гадаргуугаас дээш Стратосферийн давхарга хүртэлх орон зайд агаарын бөмбөлөг болон автомат удирдлагатай, судалгааны жижиг нисэх онгоцыг (UAV) ашиглан агаар мандлын босоо тэнхлэгийн дагуу агаарын массын найрлагыг тодорхойлох судалгаа явуулсан аж.  Хэмжилтийн дээжийг Япон улсад шинжилж үр дүнд судалгааны багийн мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийж, хамтарсан судалгааны тайлан гаргана гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж