Нийслэл лигийн аваргаар &#34Хоромхон&#34 баг шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Нийслэл лигийн аваргаар &#34Хоромхон&#34 баг шалгарлаа

Монголын хөлбөмбөгийн холбоо "Албан ёсны түнш" байгууллага "АПУ" ХК-тай хамтран зохион байгуулсан Үндэсний "Нийслэл лиг-2014" тэмцээн зургадугаар сарын 25-наас наймдугаар сарын 30-ныг дуустал хоёр тойрог явагдлаа.

Энэ жилийн лигт "Эрчим", "Хангарьд", "Хоромхон", "Улаанбаатар" Их сургууль, "FC Ulaanbaatar", "Selengepress", "Мазаалай" багууд өрсөлдсөн юм. Үндэсний "Нийслэл лиг-2014" тэмцээний аваргын төлөө "Эрчим"-"Хоромхон" багууд шалгарч, 1:0-ийн харьцаагар "Хоромхон" клуб хожлоо. Харин хүрэл медалийн төлөө "Хангарьд"-"Улаанбаатар" Их сургууль багууд тоглож, үндсэн цаг болон нэмэлт цагт тэнцсэн тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулсан. "4:3"-ийн харьцаагаар "Хангарьд" клуб өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн эзэн болсон.

Энэ жилийн лигийн тэмцээний мөнгөн медальт "Эрчим" баг найман удаа лигийн аваргаар шалгарч байсан бол шинэ аварга "Хоромхон" баг лигийн аваргын алдрыг гурав дахь удаагаа хүртээд байна.


ШИЛДЭГ ХААЛГАЧ:         "Эрчим" клубийн Б.Ариунболд

ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ:        "Эрчим" клубийн Б.Анар

ШИЛДЭГ ХАГАС ХАМГААЛАГЧ:         "Хоромхон" клубийн Х.Цэнд-Аюуш

ШИЛДЭГ ДОВТЛОГЧ:         "Улаанбаатар Их Сургууль" Юсуке Минами

ШИЛДЭГ ШҮҮГЧ:        МХБХ-ны шүүгч Б.Хаш-Эрдэнэ

Отгонбаяр дасгалжуулагчтай "Хангарьд" баг хүрэл медаль
Батнасан дасгалжуулагчтай "Эрчим" клуб мөнгөн медаль
Пүрэвсүх дасгалжуулагчтай "Хоромхон" клуб алтан медаль, аврагын цомын эзэн боллоо.

 
 
 
 
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж