Украинд наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд үйл явдал хэрхэн өрнөсөн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
AP Photo/ Sergei Grits
Киевба ЕХ өвөл тийшээ Донбасст хамтарсан хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Энэ тухай Петр Порошенко Европын холбооны зөвлөлийн хуралдааны дүнгээр Брюссельд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Донецкт хотын өдөр ба уурхайчдын өдрийг тэмдэглэхгүй
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Донецк ард улсын Засгийн газар наймдугаар сарын 31-нд тэмдэглэгдэх ёстой байсан хотын болон уурхайчдын өдрүүдийн баярыг энэ удаа тэмдэглэхгүйгээр шийдсэн байна.
Сайн дурынхан гурван тосгоныг эзлэв
Луганскийн чиглэлд Шишково, Станично-луганское, Иллирия, Брянка, Красныйлуч сууринуудын ойролцоо тулалдаан хийгдэж байна. Босогчдын хүчин Приветное, Новосветловка, Лутугино сууринуудаас Украины армийг хөөн гаргаж, тэдний 20 техникийн нэгжийг устгасан байна.
Хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь цуваа Ростовт иржээ
Зүүн Украинд туслах хүмүүнлэгийн ачаатай цуваа Ростов мужийн Каменск-Шахтинскийхотод зогсож байгаа тухай РИА Новости мэдээллээ.
Донецкийн 900 мянган оршин суугчдаас одоо хотод 300 мянга орчим хүн үлдээд байна. Донец мужийн хүн ам ч гуравны нэгээр буурсан тухай ДАУ-ын ерөнхий сайдын орлогч АндрейПургин мэдээлэв.
AP Photo/ MstislavChernov
Порошенко Кэмеронтой уулзав
Украины ерөнхийлөгч Петр Порошенко Брюссель хотноо Их Британийн ерөнхий сайд ДэвидКэмеронтай уулзан Украины байдлыг авч ярилцав. Есдүгээр сард болох НАТО-гийн саммит дээр яриа хэлцлээ тэд үргэлжлүүлэхээр тохирчээ. Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж ирсэнд нь Кэмеронд тэр талархлаа илэрхийлсэн байна.
Хүмүүнлэгийн хоёр дахь цувааны аюулгүй байдлыг хангахад сайн дурынхан бэлэн гэв
Орос лхагва гаригт Украины зүүн нутагт хүмүүнлэгийн тусламж иргээхийгзөвшөөрсөн Украины Гадаад яамны нотыг хүлээн авсан байна. Уг нотод хүмүүнлэгийн тусламжийн цувааны талаар бүх тохиролцоог хийхэд бэлэн гэж Украин мэдэгджээ. Энэ үеэр Донецкийн сайн дурынхан Оросын хүмүүнлэгийн хоёр дахь цувааны аюулгүй байдлыг хангахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байлаа.
Босогчид Мариупольхотын хойд зүгээс орож ирэн Азовын тэнгис хүрчээ
"Мариуполийн чиглэлд ДАУ-ын арми хотын хойд зүгт хяналтаа тогтоон Азовын тэнгисийн эргийн Ялта сууриныг эзлэн авсан тухай мэдээлэв. Мариуполийн районд Украины армийн анги нэгтгэлийг бүслэх боломж гарч ирсэн байна.
Цэргийн шархдагсад амь үрэгдэгсдийн цогцосыг аваад бүслэлийг орхин гарцгаав
"Одоогоор шархдагсдыг бүслэлтээс гаран амь үрэгсэдийн цогцосыг авч явах боломжийг тэдэнд өглөө. Бүслэлт байгаа ангиудын дарга нартай бараг бүгдтэй нь хэлэлцэн тохироод байгаа” гэж Донецкийн ерөнхий сайд АлександраЗахарченкомэдээлж байна.
Захарченкод халдах оролдлого хийгджээ
ДАУ-ын ерөнхий сайд Захарченкогийн явсан машиныг буудсан байна. Энэ үеэр түүний жолооч шархдан эмнэлэг хүргэгдэв. Харин Захарченкод ямар нэг хор хөнөөл учирсангүй гэж мэдээллээ.
Порошенко ЕХ-ноос тодорхой дэмжлэгийг хүсэв
Украины ерөнхийлөгч Европын барууны төвийн Ардын намуудын саммитад оролцов. Ангела Меркель, Мариано Рахой, Дональд Туск, ФредрикРайнфельдт нартай уулзах үеэр Порошенко тодорхой дэмжлэг хэрэгтэйг хэлжээ.
AP Photo/ Sergei Grits
Брюссельд ПетрПорошенкотай уулзахдаа Плольшийн их сургуулиудад энэ жил Донбассын зуун оюутныг, ирэх жилд 450 оюутныг хүлээн авч сургана хэмээн Польшийн ерөнхий сайд Дональд Туск мэдэгдэв.
Украины БХЯ өөрийн сөрөг тагнуулын албыг байгуулж байна
"Дайсны тагнуул, туршуулыг илрүүлэх, байлдааны тушаалыг биелүүлээгүй тохиолдлуудтай тэмцэх Батлан хамгаалах яамны дотоодын аюулгүйн албыг дэргэдээ байгуулж байна” гэж Украины Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей өөрийн Facebook сүлжээний хуудсандаа бичжээ.
РИА Новости. Николай Лазаренко
Одессийн эмгэнэлд зориулагдсан арга хэмжээ Майнын Франкфурт хотод зохиогдов
Франкфурт хотод НАТО-гийн бодлогыг эсэргүүцсэн ажиллагаанд 500 орчим хүн оролцлоо. “Одесса дахь яргалага” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг энэ үеэр үзүүлсэн байна.
VadimGhirda
Украины арми Луганскт давшилтад оржээ
Энэ тухай Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн мэдээллийн төвийн спикер АндрейЛысенко мэдээлэв. Украины давшилтийн үеэр сайн дурынхны 40 дайчинг усгасан гэж тэр хэлэв.
РИА Новости. Александр Максименко
Украины дүрвэгсдийг эх газар луу шилжүүлнэ
Крымын нутаг дэвсгэр дэх дүрвэгсдийн түр орогнох байруудад байгаа бүх дүрвэгсдийг Оросын нутгийн гүн рүү энэ долоо хоногийн дотор зөөн шилжүүлнэ гэж Крым улсын захирагчийн үүргийг гүйцэтгэгч Сергей Аксенов мэдээлэв. Мөн тэрээр Украин, Крымын хил дээр буудалцаан гарч байгаа гэсэн мэдээллүүдийг үгүйсгэжээ.
Киевт саатуулагдсан дипломатууд Орост буцжээ
Украинд суугаа Оросын Элчин сайдын яамны Киевт барин саатуулагдсан хоёр ажилтан чөлөөлөгдөж нутаг буцжээ.
"КиберБеркут": оюутнуудыг цэрэгт татна
"КиберБеркут" гэх хакерийн байгууллагынхан Украины Хууль зүйн яамны дотоод сүлжээнд нэвтрэн олсон мэдээллээр оюутнуудыг цэргийн албанд татахаар болсон байна.
Украины асуудлаар контактын групп даваа гаригт уулзана
Украины асуудлыг зохицуулах контактын гэх хэсгийн уулзалт даваа гаригт Минск хотноо хийгдэнэ гэж Белорусийн ГХЯ-ны төлөөлөгч мэдээлжээ.
Европын лидерүүд ЕК-т хоригийн асуудлаар хандав
Европын холбооны лидрүүд Еврокомисст хандан Оросын эсрэг авах хориг арга хэмжээний “дараагийн шатыг” бэлтгэх санал тавьсан тухай Германы дэд канцлер ЗигмарГабриэль хэлжээ.
Украины Үндэсний аюулгүй байдлын хуулинд Оростой түншлэх заалт байхгүй
Сайн хөршийн харилцаа болон стратегийн түншлэлийг ОХУ ба ТТОХ-ны гишүүн орнуудтай хадгалах заалт Засгийн газраас Дээд радад өргөн барьсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулинд байхгүй. Уг төслөөр цэргийн холбооноос гадна байх заалтыг халан НАТО-гийн гишүүн болох чиглэлийг зааж өгчээ.
"Шахтер" багийн баазыг эдлэн сүйтгэв
“Шахтер” хөлбөмбөгийн багийн “Кирша” гэх спортын бааз их бууны галд бүрэн сүйрчээ.
Харьковын ДЦС хий хэтрүүлэн хэрэглсэн гэж хангамжаа таслуулав
Украины томоохонд тооцогдох Харьковын ТЭЦ-5 станцыг хийн квотыг хэтрүүлэн хэрэглэсэн гээд хангамжаас нь тасалсан байна.
Украин гучаад цэргээр хохиров
Бямба гарийн шөнийн тулаанд Украины армийн гуч гаруй цэргийн албан хаагч үрэгдсэн тухай мэдээлж байна.
Горбачев: Украины дотоод хямралд хэн ч оролцож болохгүй
Зөвлөлтийн ерөнхийлөгч асан Михаил Горбачев мэдэгдэхдээ, Орос Украины талаар зөв бодлого баримталж байна. Украины үйл хэрэгт гаднаас оролцох нь Европт дайн үүсгэх аюултайг тэр санууллаа.
© РИА Новости. ГеннадийДубовой
AP Photo/ EvgeniyMaloletka
Украины 800 дүрвэгч Орост дөрөвдүгээр сараас хойш орж иржээ
Украины зүүн хязгаарт хүчний ажиллагаа эхэлснээс хойш Украины 800 мянга гаруй Орост орж ирсэн байна. Тэднээс 130 мянга орчим нь Оросоос орогнол гуйжээ.
AP Photo/ MstislavChernov
ДАУ: сайн дурынхан 220олзлогсодыг хүчнийхэнд дамжуулав
Донецкийн сайн дурын армийнхан Украины талд олзны 223 цэргийг 31-ний шөнө дамжуулан өгчээ. Старобешево суурины ойролцоо Украины армийн хоёр танкийг тэд устгасан байна. Цэргийн түр татлагын 198 хүний зэвсгийг хураан тараажээ. Ореховка, Шелковая, Протока сууринуудыг босогчид чөлөөлсөн байв.
ГеннадийДубовой
FP: украины радикалуудад Барууны үнэт зүйлс огт хамаагүй
Украины үндсэрхэг үзэлтнүүд барууны үзэл бодолд нийдэгээ мэдэгдэн тэд ЕХ ба АНУ-аас тусламж хүсч байгаа ч барууны үнэт зүйлст огт нийцэхгүй гэж The Foreign Policy сэтгүүлд бичсэн байна.
© РИА Новости. АлександрМаксименко
Орос Украинд 63 цэргийг нь шилжүүлэн өгөв
Наймдугаар сарын 27-нд Оросын хилээр орж ирсэн Украины 63 цэргийн албан хаагчдыг Оросын тал нутаг буцаав.
Мөн энэ цагаар Украинд олзлогдоод байсан Оросын десантын цэргийнхнийг Орост шилжүүлэн өгсөн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР