
Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь, говийн нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Б.Анхаа