Түргэн тусламжийн 14 машин шинээр авлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн 14 машин шинээр авлаа

Нийслэлийн Засаг дарга “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/727 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 1 137 536 850 төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн тусгай зориулалтын 14 тээврийн хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо. Нийслэлийн өмчид бүртгэгдэж буй тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж