Эмэгтэй жүдочид багийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.31-нд нийтлэгдсэн

Эмэгтэй жүдочид багийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын Челябинск хотын "Traktor Ice Arena"-нд жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн багийн төрлөөр өнөөдөр өндөрлөлөө. Манай эмэгтэй баг алтан медалийн төлөө Францын багтай барилдаж, 2:3-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр, мөнгөн медаль хүртлээ.

Шилдэг 16 багаас манай эмэгтэй баг Казахстан, Кубийн багуудыг хожиж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж ялалт байгуулснаар аваргын төлөө энэхүү дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байгаа Францын бүсгүйчүүдтэй барилдаж, 2:3-ийн харьцаагаар ялагдлаа. 

Эмэгтэй баг:

Алтан медаль: Франц

Мөнгөн медаль: Монгол (Багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон (хоёул 52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтсан.)

Хүрэл медаль: Герман, Япон

V байр: Польш, ОХУ

VII байр: Словени, Кубийн багууд шалгарлаа.

 

Эрэгтэй баг:

Алтан медаль: Япон

Мөнгөн медаль: ОХУ

Хүрэл медаль: Герман, Гүрж

V байр: Казахстан, Бразил.

VII байр: Куба, БНХАУ-ын багууд тус тус шалгарлаа.

Фотог МЖБХ-оос илгээв.

ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнд оролцсон Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Г.Болдбаатар АЛТАН медаль хүртэж, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа шагналт V байрт шалгарсан амжилтаар тэмцээнд өрсөлдсөн 110 орны тамирчдаас зургадугаар байрт шалгарлаа. Мөн багийн төрөлд эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж