Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотод үргэлжилж байгаа шатрын эмэгтэйчүүдийн Гран при тэмцээний тав дахь өрөгт их мастер Т.Батчимэг (2346) БНХАУ-ын Жу Вэнжүнтэй (2559) тэнцлээ. Тэрээр өнөөдөр зургаа дахь өрөгт Арменийн Елина Даниелиантай (2490) тоглоно.
Т.Батчимэг таван өргийн дараах байдлаар хоёр хожил, гурван тэнцээ хийснээр 3,5 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Тэрээр эхний өрөгт Энэтхэгийн Конеруг хожсон бол удаах өргүүдэд ОХУ-ын Косинцева, Украины Ана Ушенина нартай тэнцэж, Катарын Жао Шюэйг хожин, БНХАУ-ын Жу Чэньтэй эвийн гэрээ байгуулав.
Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэмцээний албан ёсны сайт: http://sharjah2014.fide.com/en/main-page