Спортын саятнуудыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.08.31-нд нийтлэгдсэн

Спортын саятнуудыг танилцуулж байна

 

Мария ШАРАПОВА, Флойд МЕЙУЭЗЕР. Фото AFP

 

"Формула-1" уралдааны хоёр удаагийн дэлхийн аварга Фернандо Алонсо "Феррари" багтайгаа 105 сая евроны гурван жилийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Жилийн 47 сая орчим ам.долларын цалин нь түүнийг  хамгийн өндөр хөлстэй тамирчдын нэг болгох нь даамжиггүй. Спортын саятнуудын олон жилийн чансааг тэргүүлж байсан гольфчин Тайгер Вудсийн карьер төгсөх талдаа явж байгаа мөн сагсан бөмбөгчин Кевин Дюрантын рекламын асар их амжилт зэргийг тооцохоор спортын гол  баячуудын жагсаалт өөрчлөгдөх нь мэдээж. Спортын түрүүвч дэх мөнгийг хэрхэн тоолдог, тэр аль  зэрэг үнэний хувьтай одоо бүгдээр үзэх гэж оролдьё.

 

АЛОНСО: ХЯМРАЛ ЭСРЭГЭЭР

Хэрэв "Феррари" ба түүний гол хувьцааг атгагч болох автын FIAT концерн Алонсогийн шаардлагыг биелүүлэхээр зөвшөөрвөл ер бусын шийдвэр болж таарна. Агуу Михаэль Шумахер 2000-аад оны дундуур Скудерид түүнээс илүү мөнгө олж байсан. Зарим нэг мэдээллээр жилдээ 50 сая хүртэл евро авч иржээ. Гэхдээ агуу герман Фернандогоос ялгаатай нь тэрээр "Феррари"-д аваргын таван цолыг авчирсан ба концерний нүүр царай болон олон тооны ашигтай рекламуудын гэрээ байгуулахад нь тус болсон юм. Маркетингийн боломж Алонсод хангалттай өндөр ч автын аж үйлдвэрлэл гүнзгий хямралд байгаа учраас испани залуугийн цалинг хоёр дахин нэмнэ гэдгээ FIAT дахин бодох биз.

Фернандо Алонсо ба Михаэль Шумахер

 

Жилийн 47 сая долларын цалин нь орчин үеийн автоспортод хамгийн өндөр үзүүлэлт болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Цэвэр спортын орлогоороо Фернандо хүсэлтээ биелүүлсэн нөхцөлд спортын одод дундаас зөвхөн боксчин Флойд Мейуэзер ба хөлбөмбөгчин Криштиану Роналду нарын дараа орон гуравт бичигдэх болно.  Гэхдээ тэр нь харьцангуй үзүүлэлт юм л даа. Мэргэжлийн боксчид жилдээ ринг дээр 1-2 гардаг бөгөөд тэдний  шагналын бүтэц нь хэтэрхий ээдрээтэй учир  ажил олгогч нараасаа тогтмол хөлс, бонус авч байдаг бусад төрлийн тамирчидтай зэрэгцүүлэн үзэхэд  хэцүү юм. Тийм ч учраас зарим нэг чансааг Мейуэзер тэргүүлж байдаг нь зөвтгөх зүйл яав ч биш.

Хоёрдугаарт, Тайгер Вудс өөрийн  төгсгөлийн үгийг хэлээгүй байна. Том спортын мөнгөний бүхий л чансааны оргилд арваад жил болсон гольфчин маань нурууны архаг гэмтлийн улмаас карьераа төгсгөх талаар бодоод эхэлжээ. Гэхдээ олон жилийн практик харуулж ирснээр, алдар нэр нь тамирчдын мөнгөний савыг гавъяаны амралтынх нь дараа ч дүүргэсээр байдаг. Түүгээр барахгүй “тэтгэвэрийнхээ” эхний жилүүдэд нэртэй тамирчны орлого өсдөг. Учир нь тэр арилжааны ажилдаа илүү цаг зарцуулах боломжтой байдаг билээ. Заримдаа шинэ орлого нь спортын  хөлсний “алдагдлыг” нь хэд дахин нөхөөд өгдөг.  Ер нь бол Криштиану ба Алонсо хоёртой өрсөлдөх боломж Вудст байна.

 

 

Хүний хэтэвч рүү шагайх нь

"Формула-1" уралдааны тухай бичдэг хэвлэлийн мэдээгээр, одоо Алонсо "Феррари"-гаас жилдээ ойролцоогоор 24 сая доллар авдаг. Харин  ВИП-персонуудын орлогын талаар найдвартай мэдээлэл өгдөг гэх Америкийн Forbes сэтгүүлийн чансаанд Алонсогийн спортын орлогыг 29 сая ам.доллар гэсэн байгаа. Хаанаас тэр таван саяын зөрөө гарсан гарав, хэнд итгэх вэ?  Нягтлан бодох асуудалд нь нухацтай хандан, испани залуугийн албан ёсны мэдүүлэгт итгэх юм бол болгоомжтой хандах нь зөв юм. Орлогоо нуух хуулийн дагуу болон хууль бус  маш олон арга бий. Түүнийг спортын саятнууд ч муугүй ашигладаг.

Харьцуулсан жагсаалт гаргагчдын хэн нэг нь чансааны нууц баримтуудтай танилцлаа гэхэд  тэр ялгаагүй л үнэлгээний шинж чанарыг агуулдаг. Тэр болгон зарлагдаад байдаггүй тамирчны цалин, шагналын хэмжээ эсвэл рекламын гэрээ нь албан ёсоор зарлагдсан ч сайн амжилт үзүүлсний мөн өөр ямар нэгэн тэмцээнд оролцсоны нэмэлт бонус гэж бас байдаг. Үүний хажуугаар янз бүрийн орнууд янз бүрийн  татварын хуультай. Заримдаа орлогын 70 хувийг татах хууль ч зарим оронд байдаг. Заримдаа тамирчны  амьдардаг улсад нь татвар өгөгдөнө. Тийм ч учраас Алонсо мэтийн олон одод татварын хөнгөлөлттэй Монако ба Швейцарид  амьдардаг.

Сарын зуун долларын цалингийн талаар биш янз бүрийн эх сурвалжаас орж ирэх олон сая ам.долларын талаар яригдаж байгаа учир бүх нарийн ширийнийг тооцох аргагүй. Тийм ч учраас чансааны үнэлгээний мөнгүүд нь олон талаар виртуаль юм. Тэгээд ч орлогоо нэмэн хэллээ гээд зарим одод учаарлаад байдаг. Гэхдээ ер нь энэ бол хүний түрүүвчийг шагайх гэсэн олны хүсэл үндсэнд нь байгаа тоглоом гэдгийг бүгд мэднэ. Харин тэнд бодит мөнгийг харсан уу эсвэл илбэдэлтийг харсан уу гэдэг бол өөр асуудал.

ЛИДЕРҮҮДИЙН АРД

Нарийн тоо гардаггүй учир чансааг бүтээгчид элдэв аргаар буруугаа булах гэдэг нь нууц биш. Тухайлбал, Forbes сэтгүүл 25  жилийн дотор  тамирчдын ерөнхий орлогыг рекламын болон бизнесийн гэрээг  нь оруулан гаргаж ирэв. Харин сүүлийн жилүүдэд чансаандаа цэвэр спортын орлогыг нь тооцохыг эрхэмлэдэг болсон байна. Америкийн санхүүгийн агентлаг Bloomberg харин тодорхой мөнгөний тооноос татгалзан 100 онооны  хувиар тамирчдын маркетингийн боломжийг үнэлэдэг. Үнэлгээг нь дэлхийн хамгийн томд орох АНУ-ын рекламын зах зээлээс гаргаж байна. Чансаанд гадаадын тамирчид байсан эсэх нь хамаарахгүй.

Хамгийн өндөр цалин хөлстэй тамирчдын чансааг тогтоохоор олон орнууд оролддог. Америкийн Forbes ба Bloomberg агентлагаас гадна ESPN ба Sports Illustrated сэтгүүлийн чансаа нэр хүндтэй. Энэ шударга бус байдал хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх биз. Харин одоохондоо тийм бололцоо алга. Хэдийгээр Европын болон Азийн спортод хөрөнгө оруулалтын төвшин нэмэгдэж байгаа ч спортын бизнесийн төв нь далайн чанадад байгаа. Америкийн олон нийтэд хэтэрхий сонирхолтой биш хөлбөмбөгийн топ-жагсаалт эрчимтэй орж ирж байгаа нь бас нэгийг өгүүлнэ.

Хэрэв сүүлийн 10-15 жилийн дотор Forbes чансааны эхний аравын 9 нь америкчууд байсан бол одоо жагсаалт ихээхэн даяарчллын болон хувирч байгаа. Харин энд сэтгүүлийн чансаанууд нь  масс-медиагийн хуулинд захирагддаг гэдгийг мартаж болохгүй. Санхүүгийн тайлан биш болохоор уншигчдаа татахын тулд жагсаалтад шинэ нэр  оруулан өдөөж өгдөг. Чансааг брэнд шиг өгөх хэрэгтэй биз дээ.

Брэндийн талаар хэлбэл, Forbes сүүлийн үед их спортын алдартнуудын нэрийг үнэлэх болсон юм.  Шинжээчид нь хэрэв алдартай тамирчин  өөрийн арилжааны бүх эрхээ  худалдлаа гэхэд аль хирийн мөнгө авах вэ гэдгийг бодох болжээ. Брэндийн топ жагсаалтад л орос теннисчин Мария Шарапова орж байгаа. Бусад орос тамрчид нь лидерүүдийн ард хол хоцорчээ. Оросуудын  спортын бизнес нь Америкийн спортын хүчин чадлын нэг хувийг эзэлж байна. Бусад орнуудын тамирчид ч мөн ялгаагүй.

 

ТАМИРЧДЫН ХАМГИЙН ӨНДӨР НИЙТ ОРЛОГО, ам.доллараар

2013 он, Forbes

1. Тайгер ВУДС, АНУ

гольф

78,1

2. Рожер ФЕДЕРЕР Швейцари

теннис

71,5

3. Коби БРАЙАНТ, АНУ

сагсан бөмбөг

61,9

4. ЛеБрон ЖЕЙМС, АНУ

сагсан бөмбөг

59,8

5. Дрю БРИЗ, АНУ

Америкийн хөлбөмбөг

51

6. Аарон РОЖЕРС, АНУ

Америкийн хөлбөмбөг

49

7. Фил МИКЕЛЬСОН, АНУ

гольф

48,7

8. Дэвид БЕКХЭМ, Их Британи

хөлбөмбөг

47,2

9. КРИШТИАНУ РОНАЛДУ, Португали

хөлбөмбөг

44

10. Лионель МЕССИ, Аргентин

хөлбөмбөг

41,3

 

2012 он, Forbes

1. Флойд МЕЙУЭЗЕР США

бокс

85

2. Мэнни ПАКИАО Филиппин

бокс

62

3. Тайгер ВУДС, АНУ

гольф

59,4

4. ЛеБрон ЖЕЙМС, АНУ

сагсан бөмбөг

53

5. Рожер ФЕДЕРЕР Швейцари

теннис

52,7

6. Коби БРАЙАНТ, АНУ

сагсан бөмбөг

52,3

7. Фил МИКЕЛЬСОН, АНУ

гольф

47,8

8. Дэвид БЕКХЭМ, Их Британи

хөлбөмбөг

46

9. КРИШТИАНУ РОНАЛДУ, Португали

хөлбөмбөг

42,5

10. Пэйтон МЭННИНГ, АНУ

американский футбол

42,4

 

2011 он, Forbes

1. Тайгер ВУДС, АНУ

гольф

75

2. Коби БРАЙАНТ, АНУ

сагсан бөмбөг

53

3. ЛеБрон ЖЕЙМС, АНУ

сагсан бөмбөг

48

4. Рожер ФЕДЕРЕР, Швейцари

теннис

47

5. Фил МИКЕЛЬСОН, АНУ

гольф

46,5

6. Дэвид БЕКХЭМ, Их Британи

хөлбөмбөг

40

7. КРИШТИАНУ РОНАЛДУ, Португали

хөлбөмбөг

38

8. Алекс РОДРИГЕС, Доминикан

бейсбол

35

9. Михаэль ШУМАХЕР, Герман

авто, "Формула-1"

34

10. Лионель МЕССИ, Аргентин

хөлбөмбөг

32,3

 

2000 он, Forbes

1. Михаэль ШУМАХЕР Герман

авто, "Формула-1"

59

2. Тайгер ВУДС, АНУ

гольф

53

3. Майк ТАЙСОН, АНУ

бокс

48

4. Майкл ЖОРДАН, АНУ

сагсан бөмбөг

37

5. Грант ХИЛЛ, АНУ

сагсан бөмбөг

26

6. Дэйл ЭРНХАРДТ, АНУ

авто, "Наскар"

24,5

7. Шакил О’НИЛ, АНУ

сагсан бөмбөг

24

8. Леннокс ЛЬЮИС, АНУ

бокс

23

9. Оскар ДЕ ЛА ХОЙЯ, АНУ

бокс

23

10. Кевин ГАРНЕТТ, АНУ

сагсан бөмбөг

21

1990 он, Forbes

1. Майк ТАЙСОН, АНУ

бокс

28,6

2. Бастер ДАГЛАС, АНУ

бокс

26

3. Рэй ЛЕОНАРД, АНУ

бокс

13

4. Айртон СЕННА, Бразили

авто, "Формула-1"

10

5. Ален ПРОСТ, Франц

авто, "Формула-1"

9

6. Жек НИКЛОС, АНУ

гольф

8,6

7. Грег НОРМАН, Австрали

гольф

8,5

8. Майкл ЖОРДАН, АНУ

сагсан бөмбөг

8,1

8. Арнольд ПАЛМЕР, АНУ

гольф

8,1

8. Эвандер ХОЛИФИЛД, АНУ

бокс

8,1

 

 

СПОРТЫН ОРЛОГО, ам.доллараар

2014 он, Forbes

1. Флойд МЕЙУЭЗЕР, АНУ

бокс

105

2. КРИШТИАНУ РОНАЛДУ, Португали

хөлбөмбөг

52

3. Мэтт РАЙАН, АНУ

Америкийн хөлбөмбөг

42

4. Лионель МЕССИ, Аргентин

хөлбөмбөг

41,7

5. Мэнни ПАКИАО, Филиппин

бокс

41

6. Златан ИБРАГИМОВИЧ, Швед

хөлбөмбөг

36,4

7. Радамель ФАЛЬКАО, Колумби

хөлбөмбөг

32,4

8. Мэтью СТЭФФОРД, АНУ

Америкийн хөлбөмбөг

33

9. Коби БРАЙАНТ, АНУ

сагсан бөмбөг

30,5

10. Фернандо АЛОНСО, Испани

авто, "Формула-1"

29

 

2014 он, ESPN

1. Флойд МЕЙУЭЗЕР, АНУ

бокс

73,5

2. КРИШТИАНУ РОНАЛДУ, Португали

хөлбөмбөг

50,2

3. Лионель МЕССИ, Аргентин

хөлбөмбөг

50,1

4. Аарон РОЖЕРС, АНУ

Америкийн хөлбөмбөг

40

5. Златан ИБРАГИМОВИЧ, Швед

хөлбөмбөг

35

6. Мэтью СТЭФФОРД, АНУ

Америкийн хөлбөмбөг

31,5

7. Том БРЭДЛИ, АНУ

Америкийн хөлбөмбөг

31

8. Коби БРАЙАНТ, АНУ

сагсан бөмбөг

30,5

9. Мэтт РАЙАН, АНУ

Америкийн хөлбөмбөг

30

10. Жо ФЛЭККО, АНУ

Америкийн хөлбөмбөг

30

 

2013 он, Sports Illustrated

1. Флойд МЕЙУЭЗЕР, АНУ

бокс

90,0

2. ЛеБрон ЖЕЙМС, АНУ

сагсан бөмбөг

56,5

3. Дэвид БЕКХЭМ, Их Британи

хөлбөмбөг

48,3

4. Дрю БРИЗ, АНУ

Америкийн хөлбөмбөг

47,80

5. Коби БРАЙАНТ, АНУ

Сагсан бөмбөг

46,85

6. Рожер ФЕДЕРЕР, Швейцари

теннис

43,4

7. Фернандо АЛОНСО, Испани

авто, "Формула-1"

42,8

8. Тайгер ВУДС,  АНУ

гольф

40,8

9. Фил МИКЕЛЬСОН, АНУ

гольф

39,5

10. КРИШТИАНУ РОНАЛДУ, Португали

хөлбөмбөг

35,3

 

БРЭНД БОЛСОН НЭРИЙН ҮНЭЛГЭЭ, ам.доллараар

2013 он, Forbes

1. Тайгер ВУДС, АНУ

гольф

55

2. Рожер ФЕДЕРЕР, Швейцари

теннис

26

3. Фил МИКЕЛЬСОН, АНУ

гольф

24

4. Дэвид БЕКХЭМ, Их Британи

хөлбөмбөг

20

5. ЛеБрон ЖЕЙМС, АНУ

сагсан бөмбөг

20

6. Коби БРАЙАНТ, АНУ

сагсан бөмбөг

14

7. Дэйл ЭРНХАРДТ, АНУ

авто, "Наскар"

9

7. Мария ШАРАПОВА, Орос

теннис

9

9. КРИШТИАНУ РОНАЛДУ, Португали

хөлбөмбөг

8

10. Шон УАЙТ, АНУ

сноуборд

7

 

 

BLOMBERG POWER ЧАНСАА

2013 он

1. ЛеБрон ЖЕЙМС, АНУ

сагсан бөмбөг

89,26

2. Тайгер ВУДС, АНУ

гольф

86,01

3. Пэйтон МЭННИНГ, АНУ

Америкийн хөлбөмбөг

81,46

4. Дрю БРИЗ, АНУ

Америкийн хөлбөмбөг

77,99

5. Рожер ФЕДЕРЕР, Швейцари

теннис

73,01

6. Новак ЖОКОВИЧ, Серби

теннис

72,93

7. Коби БРАЙАНТ, АНУ

сагсан бөмбөг

72,25

8. Майкл ФЕЛПС, АНУ

усанд сэлэлт

71,09

9. Тон БРЭДИ, АНУ

хөлбөмбөг

69,98

10. Аарон РОЖЕРС, АНУ

Америкийн хөлбөмбөг

69,74

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж