Эмэгтэй баг финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.31-нд нийтлэгдсэн

Эмэгтэй баг финалд шалгарлаа

-Эмэгтэй баг мөнгөн медалийн төлөө Польшийн багийг ялж, Францын багтай финалд шалгарлаа. –

ОХУ-ын Челябинск хотын "Traktor Ice Arena"-нд болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн багийн төрлөөр үргэлжилж байна.

Манай эмэгтэй баг мөнгөн медалийн төлөө Польшийн бүсгүйчүүдийг ялж, финалд шалгарлаа. Эмэгтэй багийн хувьд Казахстан, Кубийн багийг ялж, мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж, ялалт байгуулснаар финалд шалгарлаа. Эмэгтэйчүүдийн шигшээ барилдаанд Монгол, Францын багууд шалгараад байна. Францын бүсгүйчүүдийн хувьд энэхүү дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн Японы багийг ялж, финалд шалгарлаа. Францын эмэгтэй баг энэхүү дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон (хоёул 52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтаж байна.

Фотог МЖБХ-ноос ирүүлэв.

Эмэгтэй:

Алтан медалийн төлөө Монгол-Франц

Хүрэл медалийн төлөө Япон-ОХУ, Герман-Польшийн багууд барилдахаар шалгараад байна.

Эрэгтэй:

Алтан медалийн төлөө Япон-ОХУ

Хүрэл медалийн төлөө Казахстан-Герман, Бразил-Гүржийн багууд тус тус шалгараад байна. Шигшээ барилдаан 19.00 цагт эхэлнэ.

Багийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "Парис-1994"-ээс эхэлсэн түүхтэй аж. Харин эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "Минск-1998"-ээс эхэлжээ. Монголын эмэгтэй баг "Бээжин-2007" буюу дөрөв дэх удаагийн багийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бол арав дахь удаагийн "Челябинск-2014" тэмцээнд энэхүү амжилтаа ахиуллаа.

Манай бүсгүйчүүдтэй финалд шалгараад байгаа Францын жүдочид 2011 онд алт, 2013 онд хүрэл медаль хүртжээ.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж