“Гурван охин” хамтлаг кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

“Гурван охин” хамтлаг кинонд тоглоно

“Гурван охин” хамтлагийнхан сүүлийн үед завгүй гүйх болжээ. Учир нь тэд “Hero” энтертайнменттай хамтран сурагчдын амралтад зориулж хийл, төгөлдөр хуурын сургалтыг хичээллүүдээд байгаа аж. Мөн “Hero” энтертайнмент ОХУ-тай хамтран хийж буй “Татар ажиллагаа” кинонд туслах дүрд тоглохоор болсон гэнэ. Энэ талаар “Гурван охин” хамтлагийн Сологоос лавлахад “Одоохондоо бүх зүйл нууц байгаа” гэв. Тус кинонд дуучин Б.Амархүү, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх болон ОХУ-ын жүжигчин Сергей Безруков нар тоглох юм. Харин киноны дууг “Гурван охин” хамтлагийнхан дуулах бөгөөд тэд удахгүй Эрхүүд очиж тоглолтоо хийх гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж