Монгол Улсын хэмжээнд шатахууны нөөц сайн байгааг наймдугаар сарын 27-нд болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.
Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 36, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 35, ТС-1 26 хоногийн нөөцтэй байгаа талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.
О.САРНАЙ