Монгол туургатны олон улсын хүүхдийн V наадам ирэх есдүгээр сарын 2-5-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо болно. Монгол, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны өсвөрийн тамирчид спортын найман төрлөөр өрсөлдөнө. Монгол Улсаас тус наадамд нийт 165 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцоно. Тус наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол өнгөрөгч баасан гаригт СТО-ны гадна талбайд болсон.
Монгол улсын багийн тугчаар сагсанбөмбөгийн тамирчин Б.Авирмэд сонгогджээ. Тэрээр сурагчдын Дэлхийн АШТ-ний 5-р байрын шагналт, “Континентал Кап-2014” тэмцээний 9-р байр эзэлж байсан бөгөөд өсвөр үеийн УАШТ-нд Увс аймгаас оролцон шигшээ багт шалгарсан тамирчин юм.
Монгол туургатны олон улсын хүүхдийн V наадам хөнгөнатлетик, чөлөөт бөх, жүдо бөх, бокс, ширээний теннис, волейбол, сагсанбөмбөг, шатар гэсэн найман төрлөөр явагдах юм.
Ч.БОЛ