Талбайн теннисний оны дөрөв дэх “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо үргэлжилж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 16 эхнээсээ тодорч байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрог буюу шөвгийн 16-д тавд эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария Шарапова, Себрийн Елена Янкович (9), Италийн Сара Эррина (13), Чехийн Сафарова нарын шилдгүүд шалгараад байна.
Харин тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Румыны Симона Халеп Хорватын Лукик Баронид хоёр үеийн турш 6:7, 2:6-ийн харьцаагаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Өдгөө 32 настай Хорватын Бароний хувьд "Их дуулга" тэмцээний оргил амжилтаа үзүүлээд байгаа бөгөөд тэрээр дараагийн тойрогт тэмцээнд 13-т эрэмбэлэгдсэн Италийн Сара Эрринатай оноолт таарчээ. Сара Эрринагийн хувьд тэмцээнд 19-д эрэмбэлэгдсэн "Их дуулга" тэмцээний долоон түрүүт АНУ-ын Винус Уильямсыг хожиж, шөвгийн 16-д шалгарчээ.
Тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Румыны Симона Халеп шөвгийн 16-д шалгарч чадсангүй.
Тэмцээнд 13-т эрэмбэлэгдсэн Италийн Сара Эррина "Их дуулга" тэмцээний долоон түрүүт АНУ-ын Винус Уильямсыг хожиж, шөвгийн 16-д шалгарчээ. Тэрээр тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Румыны Симона Халепыг хожсон Хорватын Лукик Баронитой дараагийн тойрогт тоглоно.
Ч.БОЛ