Сайн дурынхан дөрвөн онгоцыг сөнөөв

Хуучирсан мэдээ: 2014.08.30-нд нийтлэгдсэн

Сайн дурынхан дөрвөн онгоцыг сөнөөв

 

Украины сайн дурын армийнхан хүчнийхний дөрвөн Су-25 онгоцыг сөнөөсөн тухай  мэдээлэв.

 

Донецкийн армийн байрлалд цохилт өгөх үеэр Новокатериновкийн районд Украины хоёр дайрагч Су-25 онгоцыг, өөр хоёр дайрагч онгоцыг Войково, Мережка суурины ойролцоо сайн дурын цэргийнхэн зөөврийн пуужингаар буудан сөнөөсөн байна.  

 

Мөн Украины армийн 65 цэргийн албан хаагч амь үрэгдсэн ба шархадсан байна. Босогчид Кировск, Славяносербск, Крымское сууринуудыг эзэлжээ.

 

Луганск ард улсын сайн дурын цэргийнхэн бас нэг онгоцыг сөнөөсөн тухай мэдээлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж