Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон тулааны One Fighting Championship-гийн хагас хөнгөн жингийн аваргын тулаанд Монголын тамирчин Ж.Нарантунгалаг ялалт байгууллаа.
Холимог тулааны урлаг ид хөгжиж байгаа энэ үед Ази тивийн хамгийн том байгууллагa нь One Fighting Championship болж байна.
One Fighting Championship-ын featherweight буюу хагас хөнгөн жингийн (66 кг) аваргын төлөөх тулаан Ж.Нарантунгалаг, Японы тамирчин Кожи Оиши нарын хооронд өчигдөр буюу наймдугаар сарын 29-д боллоо. Энэхүү тулаанд Ж.Нарантунгалаг өрсөлдөгчөө ялж, LFC-ийн хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртжээ.
Эдүгээ 38 настай Ж.Нарантунгалаг өнгөрсөн жилийн тавдугаар сард LFC-ийн хөнгөн жингийн дэлхийн аварга цолоо хамгаалахаар Японы Кожи Андотой тулалдсан ч ялагдаж байсан юм.
Ч.БОЛОР
Фотог: ONE Fighting Championship хуудсаас авав.