Эрэгтэйчүүдийн + 100 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Тэмүүлэн Бразилийн Давид Моурад цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.
Б.Тэмүүлэн эхний тойрогт БНХАУ-ын бөх Лю Жианыг цэвэр ялж, дараагийн барилдаанд Пакистаны бөх Ахмад Батыг торгуулиар ялж, шөвгийн 16-д шалгарсан ч Бразилийн Давид Моурад цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа. Манай бөхийг ялсан Бразилийн бөхийн хувьд Нидерландын бөхтэй хэсгийн аваргын төлөө барилдана.