Хүй долоо худагт No стресс, No түгжрэл!

Хуучирсан мэдээ: 2014.08.30-нд нийтлэгдсэн

Хүй долоо худагт No стресс, No түгжрэл!

Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар их хотын иргэд, хүүхэд, залуусыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр нь 2 үе шаттай бөгөөд 1 дүгээр шат нь 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ, 2 дугаар үе шат нь 12 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ явуулна. Уг хөтөлбөрийг Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм.

”Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагаа 08 дугаар сарын 30-ны өдөр Хүй долоо худагт болж байна.

37m

Хуй 7 худагт хүмүүс дугуй унаад бөөн жаргал. No стресс, No тугжрэл!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж