Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн + 100 кг-д хүч үзэж буй ОУХМ Б.Тэмүүлэн БНХАУ-ын бөх Лю Жианыг цэвэр ялж, шөвгийн 32-т шалгарлаа. Тэрээр дараагийн тойрогт Пакистаны Ахмед Буттэй барилдана.